more

Social Media

ПЕРУ: “Дакар ралли 2019” уралдаанд амжилттай оролцлоо

Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэр дээр 10 өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдааны авто машины төрөлд ур чадвар, эр зоригоо сорьсон Монгол Улсын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж барианд орлоо. Өчигдөр авто спортын дэлхийн шилдэг дээд ангиллын энэ уралдааны 10 дахь өдрийн гараа болж 41 дэх удаагийн “Дакар Ралли” өндөрлөв. …

Dakar-rally-2019

Өмнөд Америкийн Перу улсын нутаг дэвсгэр дээр 10 өдөр үргэлжилсэн “Дакар Ралли 2019” уралдааны авто машины төрөлд ур чадвар, эр зоригоо сорьсон Монгол Улсын ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар уралдааны замаа амжилттай дуусгаж барианд орлоо.

Өчигдөр авто спортын дэлхийн шилдэг дээд ангиллын энэ уралдааны 10 дахь өдрийн гараа болж 41 дэх удаагийн “Дакар Ралли” өндөрлөв.

Монгол улсаас ОУХМ Ө.Бямбадэлгэр, ОУХМ Ө.Бямбацогт нар нийт дүнгээр автомашины төрөлдөө 32 дугаар байрт шалгарсан бол UTV open ангилалдаа гуравдугаар байр эзэлсэн өндөр амжилтыг үзүүлж чадлаа.

Монголын баг дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэн уралдаж ийнхүү амжилттай 10 өдрийн 5000 гаруй км элсэн цөлийг давж гарлаа.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн