Төрийн соёрхолт Д.Болд Европын орнуудаар…

1571
Duuchin-Bold
Төрийн соёрхолт Д.Болд Европын орнуудаар...

“Монгол поп” урсгалыг дэлгэрүүлж, түүнийхээ хариуд улсаас төрийн соёрхолт хэмээх цол хүртсэн Дуучин  Д.Болд ирэх сараас Европын орнуудаар аялан тоглохоор зэхжээ.

Европын улсуудад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр хоёрдугаар сарын 8, 9-нд Швед Улсын Стокхолм хотоос тоглолтоо эхлэх аж.

Түүний тоглолт Англи, Франц, Бельги, Ирланд, Унгар, Чех, Австри, Герман, Швейцарь, Турк зэрэг улсаар үргэлжлэх юм байна.

Дуучин Д.Болд өнгөрөгч оны зургадугаар сард өөрийн 12 дахь шинэ цомог болох “Болд” цомгоо сонсогчдод хүргэсэн. Харин бие даасан тав дахь “12 Ертөнц” тоглолт есдүгээр сард хийж, сонсогч фенүүдээ баярлуулсан билээ.

bold
Дуучин Д.Болдын аялан тоглох газруудын тов гарчээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу