Жүжигчин Стивен Сигал өөрөө продюсерлэж, гол дүрд нь тоглосон “General Commander” кинонд эхнэр Б.Эрдэнэтуяа нь дүрээ үлдээжээ.
Улсыг аюулаас хамгаалахын ажилтан Жейк Хонконгийн тэрбумтны орооцолдсон зохион байгуулалттай гэмт хэргийг илрүүлэхээр ажилладаг тухай дүрсэлсэн тус кино энэ сарын 28-нд АНУ-д нээлтээ хийх гэнэ.
Уг кинонд Хонконг, Тайланд, Малайзын шилдэг жүжигчид хамтран тоглосон байна. Уг бүтээлийг Тайланд, Хонконгийн “Saradan Media”, “SPI International” компани хөрөнгө оруулж, хамтран ажилласан байна.
~Стивен Сигалийн кинонд эхнэр Б.Эрдэнэтуяа нь дүр бүтээжээ~
Киноны зураг авалт өнгөрсөн жил эхэлж, энэ оны хоёрдугаар сард сүүлийн зураг авалтаа хийж дуусгажээ.
Стивен Сигал өнгөрсөн жил “Attrition” нэртэй киног Тайландчуудтай хамтран хийснээс хойш киноныхоо зураг авалтыг хийсэн гэнэ.