Сурагчдад хог хаягдал ангилах хичээл оржээ

hog-angilah
Сурагчдад хог хаягдал ангилах хичээл оржээ

Энэ намрын хичээлийн шинэ жилийн нээлтийн баяраар Бээжингийн 100 гаруй бага, дунд сургуульд хог хаягдлыг ангилан ялгах хичээл орсон талаар CCTV мэдээллээ.

Тухайлбал, нэгэн бага сургуулийн хичээлийн шинэ жилийн баярын эхний өдөр байгаль орчны сайн дурын ажилтан 70 гаруй настай Жү Юэ Рү хоолны хог хаягдлаар ургамал ногоог хэрхэн бордох тухай хичээл сурагчдад заажээ.

~Сурагчдад хог хаягдал ангилах хичээл оржээ~

Тус сургуулийн багш нар хүнсний хог хаягдлаар бордоо хийхийг сурсан сурагчид зөвхөн хог хаягдал ангилан ялгах мэдлэгтэй болоод зогсохгүй, байгаль орчноо давхар хайрлан хамгаалж сурна хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна.

Ташрамд дуулгахад, Урд хөршийн Бээжин хот 2012 оноос эхлэн хог хаягдлын тухай хууль журам гарган ажиллаж байгаа. Гэвч ангилан ялгах асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр аж. Хотын захиргаанаас хог хаягдлыг ангилан ялгахыг хуульчлан баталж, энэхүү журмыг зөрчсөн хувь хүн, албан байгууллагад торгуулийн арга хэмжээ авдаг болсон юм.