ӨВӨРХАНГАЙ: Усан спортын цогцолборын барилгын ажил 40 хувьтай байна

745
usan-sport-tsogtsolbor
Усан спортын цогцолборын барилгын ажил 40 хувьтай байна

Арвайхээр хотод баригдаж буй Боулинг, фитнесс болон орчин үеийн олон шинэлэг үйлчилгээнүүдийг багтаасан, 25 метрийн урттай 5 сэлэлтийн зам бүхий тус цогцолборын барилга угсралтын ажил өнгөрөгч тавдугаар сараас эхэлсэн билээ.

Тус цогцолбор нь улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бий болж байгаа юм.

Усан спортын цогцолбор ашиглалтад орсноор иргэд, залуучууд чөлөөт цагаа үр өгөөжтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдараа хөгжүүлэх, энэ чиглэлийн спортын төрлүүдээр хичээллэх боломж бүрдэнэ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн ЗДТГ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу