Хип хопчдын шоу хоёр дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

224
hip-hop-2019
Хип хопчдын шоу хоёр дахь жилдээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Хип хопчдын хамгийн том шоу болох “XXX-HIP HOP Trap Party” энэ сарын 30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр дахь жилдээ болно.

“S&I”, “Vanquish”, “Айс Топ”, “Дижитал”, “Люмино”, “Mөнхийн реп” хамтлаг, Буриад түмний “Хатхур зу” хамтлагийнхан ая дуугаа өргөхөөс гадна дуучин Т.Мөнх-Эрдэнэ буюу Биг Жий, Н.Цэцэнбилэг буюу Цэцэ, DJ Заяа, Киви хамтлагийн дуучин Д.Уламбаяр тэргүүтэй 40 гаруй хамтлаг, дуучин оролцоно.

Монголын үе үеийн хип хоп хамтлаг дуучдыг нэгтгэж, орчин цагийн Трап /Trap/ урсгалын гол төлөөлөл болсон уран бүтээлчдийг урин залах “XXX-HIP HOP Trap Party”-н тасалбар 15000 төгрөг, найзын багц 30 000 төгрөгийн үнэтэй юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу