Нийслэлийн Засаг даргын захирамж болон холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Цэргийн бүртгэлд 65 нас хүртэл Бэлтгэл офицерууд, 18-50 нас хүртэл цэргийн үүрэгтэн, 50 нас хүртэл цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагддаг.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой нийт иргэдийн 71.2 хувь нь хамрагдаад байгаа аж.
~Нийслэлд цэргийн бүртгэл энэ сарын 4-21-ний өдрүүдэд үргэлжилнэ~
“Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажил 71.2 хувийн явцтай байна. Цэргийн бүртгэл дуусахад 5 хоног үлдсэн байна. Иргэдийг идэвхитэй бүртгэлдээ хамрагдахыг уриалж байна. Цэргийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй, жил өнжсөн хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн торгууль төлбөргүй бүртгэж байгаа“ хэмээн мэдээллээ