АНХААР: Томоохон супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн зарж байна!

982
hugatsaa-duussan-buteegdehuun
Томоохон супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн зарж байна!

Хан-Уул дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс Үлэмж гросерс ХХК-ийн “GOOD PRICE” cупермаркет, “Номин тав трейд” ХХК-ийн

“Номин супермаркет Наадам центр” салбар болон “Хан-Уул dөөний худалдааны төв” зэрэг дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон зах худалдааны төвүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулжээ.

Шалгалтаар гахайн зүссэн мах /самгёбсал/, гахай, тахианы амталсан мах, гахайн утсан мах, хиам, өндөг, тараг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийн хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн зэрэг зөрчлийг илрүүлжээ.

Мөн хөгцөрч муудсан төмс, хүнсний ногооноос дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар шилжүүлжээ. Хяналт шалгалтын ажил үргэлжлэн явагдаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу