more

Social Media

100 хоног нэг хувцас өмсөх аян эхэлжээ

Нью-Жерси хотын дунд сургуулийн багш Жулиа Мүүни 100 хоногийн турш нэг хувцас өмсөх хөдөлгөөн өрнүүлээд байна. Тэрбээр “Хүмүүс намайг юу гэж бодох талаар бага зэрэг эмээж байсан. Харин одоо загварыг нь өөрчлөн нэг хувцсаа 100 хоног өмсөх нь надад таалагдаж байна. Шинэ хувцас авах мөнгөө хэмнэхээс гадна юу өмсөх талаар бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй. Бид …

neg-huwtsas-ayan

Нью-Жерси хотын дунд сургуулийн багш Жулиа Мүүни 100 хоногийн турш нэг хувцас өмсөх хөдөлгөөн өрнүүлээд байна.

Тэрбээр “Хүмүүс намайг юу гэж бодох талаар бага зэрэг эмээж байсан. Харин одоо загварыг нь өөрчлөн нэг хувцсаа 100 хоног өмсөх нь надад таалагдаж байна.

Шинэ хувцас авах мөнгөө хэмнэхээс гадна юу өмсөх талаар бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй. Бид нэгнээ юу өмссөнөөр нь биш, юу хийж бүтээснээр нь дүгнэж харах цаг болсон” гэжээ.

Түүний эхлүүлсэн хөдөлгөөн дуусахад 90 гаруй хоног үлдсэн аж.

Байгальд хамгийн хөнөөлтэй үйлдвэрлэлүүдийн эхэнд газрын тос олборлох салбар ордог бол хувцасных хоёрдугаарт жагсдаг гэнэ.

Чанаргүй хувцас үйлдвэрлэлээс гадна хэрэгцээнээсээ илүү хувцас худалдаж авах нь дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлдгийг эрдэмтэд анхааруулжээ. Ташрамд дурдахад, дэлхийн хэмжээнд нэг секунд тутамд 2-3 тонн хувцас хог болж хаягддаг байна.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн