Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ

868
germany
Германы виз мэдүүлгийн төв нээгдэнэ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Герман, Бельги, Дани, Финланд, Грек, Латви, Люксембург, Мальта,

Нидерланд, Австри, Португал, Швед, Словени болон Испани улсад зорчих Шенгений богино хугацааны буюу 90 хүртэл хоногийн визийн мэдүүлгийг виз мэдүүлгийн төвөөр дамжуулан авдаг болох юм байна.

Харин дээрх орнуудад албан ажлаар болон 90-ээс дээш хоногоор зорчих иргэдийн визийн мэдүүлгийн хувьд ХБНГУ-ын Элчин сайдын яаманд урьдын адил хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ХБНГУ-ын ЭСЯ-ны https://ulan-bator.diplo.de/ цахим хуудаснаас авах боломжтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу