Lana Del Rey – Norman Fu***** Rockwell цомгийн Review

2572

Хуучны жанрын дуунуудын уур амьсгалыг орчин үетэй хослуулж, өөрийн ялдам төрх, гайхалтай үгсээрээ илэрхийлж гарж ирсэн дуучин бол Lana Del Rey. Тус цомог нь түүний 6-дах бие даасан студийн цомог бөгөөд нийт 14 дуунаас цомог нь бүрдэнэ.

Мөн цомогт багтсан дуу бүр нь ямар нэгэн байдлаар миний сэтгэлд хүрч мэдрэмжийг маань хөндсөн дуунууд байсан.

  1. Norman Fucking Rockwell

Norman Rockwell бол Америкийн маш алдартай зохиолч, уран зураач бөгөөд цомгийн эхний дуу нь энэхүү дуугаар эхэлж байсан. Агуулгын хувьд түүнд маш дотно сэтгэгдэл төрүүлсэн өөрийнх нь хүндэлж биширдэг уран бүтээлч нарынх нь нэг байсан гэдэг нь дууны үгнээс нь мэдэгдэж байсан ба хажуугаар нь дуртай юм аа хийж байх үеэрээ, биширдэг хүнийхээ тухай дуу хийж бусдад хүргэж байгаа нь зүгээр оршин тогтнохоос илүү гайхамшигтай мэдрэмж төрүүлж байгаа талаараа дуулсан байсан.

Ерөнхийдөө бол цомгийн эхний дуу гэхэд маш гайхалтай эхлэл байсан.

2. Mariners Apartment Complex

Энэ магадгүй Lana-н хамгийн underrated дуунуудынх нь нэг байх. Маш чихэнд сонсголонтой наалдацтай намуухан хэмнэлтэй дуу бөгөөд яг цомгийн дарааллаар сонсох үед хүмүүст өгөх context нь өөрчлөгдсөн мэт мэдрэгдэж байсан. Эрэгтэй хүн түүнийг уйтгар гунигаас хэрхэн салгаж, өөрийг нь шаналгаж байсан зүйлээс хэрхэн хараат бус болж байгаа талаараа дурдсан байв.

3. Venice Bitch

Маш удаан дуу байсан бараг 10 минут гарангийн дуу байсан шүү, гэхдээ тэвчээртэй сонссондоо хэзээ ч харамсахгүй шүү, дууны жанр, агуулга, хөгжим, ая,  энэ 10 минутын хугацаанд хэд хэд солигдож байсан. Миний бодлоор бол Lana-н Bohemian Rhapsody мэт мэдрэмж өгсөн

4. Fuck it i love you

Mood-нд оруулсан романтик хэмнэлтэй түүний хоолойг сонсоод л баймаар дуунуудынх нь нэг байсан шүү.

5. Doin’ Time

Энэ дууны эхнээс хэсгээс нь л шууд носталжик мэдрэмж авах болно. Мөн cover дуу бөгөөд Sublime хамтлагийн Summertime дууг remaster хийсэн хувилбар нь юм. Түүний ачаар Sublime гэж мундаг хамтлаг байсныг мэдэж авсан шүү. Энэ дуунаас нь түүнийг ямар мундаг уран бүтээлч болохыг нь бас анзаарч болно, өөрийн хэмнэлд оруулж, цоо шинэ уур амьсгалтай дуу болгосон байсан.

6. Love Song

Энэ цомгийн хамгийн гайхалтай дуу нь гэхэд болно. Бас энэ цомог миний хувьд түүний Born To Die-н дараа орох хамгийн шилдэг цомгийн нэг нь болсон санагдсан. Заавал сонсож үзээрэй.

7. Cinnamon Girl

Түүний дотны найз нь эсвэл хуучин найз залуу хар тамхи хэтрүүлж хэрэглээд нас барж байсан гэдэг цуу яриа байдаг, өмнө нь дуулж байсан дуунууд болон цомгууд дээрээ энэ талаараа хальт дурьдсан байдаг ба үнэний ортой эсэх одоог хүртэл тодорхойгүй. Ямартай ч тэр найз залуу нь шоронд сууж байсан, тэрнээс хойш харьцахаа больсон хэрэв одоо амьд байгаа бол огт харьцахаа больсон холбоогоо тасалсан байгаа байдал нь түүний хувьд энэ хүн өмнө нь байгаагүй үхсэн гэсэн агуулгаар дуулсан байж болох юм. Ямартай ч энэ дуу түүнд өмнө нь байсан хэн нэгэнд зориулагдсан дуу байсан.

8. How to disappear

Гунигтай эсвэл жаргалтай аль ч үеэс чинь үл хамааран энэ дуу хэзээд чамайг өлгийдөн авахад бэлэн. Уур амьсгалыг нь агуулгыг нь л мэдэр үлдсэнг нь энэ дуунд даатгачих.

9. California

Summertime Sadness дууных нь уур амьсгал мэдрэгдсэн маш гунигтай хэрнээ melancholic дуу байсан шүү, эндээс түүний хоолой хэрхэн зөөлнөөс, хүчтэй хоолой руу орж дууны хэмнэлдээ тааруулж өнгөө өөрчилж байгааг нь анзаарч болно. Ер нь чадалтай дуучин шүү гэдэг нь сонсогдож байсан. Мөн төгөлдөр хуур энэ дууны хамгийн гоё чимэг нь байсан.

10. The Next Best American Record

Acoustic дугаралттай, зөвхөн Lana байгаа нь л хангалттай гоё хэмнэлтэй дуу байсан. Түүнд нэг зүйл тохиолдсон, тэрнээсээ болж шархалсан, хугацаа шаардсан, дахин бүрэн бүтнээр мэдрэх болсон.

11. The Greatest

Төгөлдөр хуур, төгөлдөр хуур, бас дахин төгөлдөр хуур нэмээд Lana Del Rey түүний уянгалаг хоолой, хуучны хэв маяг. Дууны нэр шигээ л гайхалтай бас гунигтай дуу байсан.

12. Bartender

Энэ харин энэ цомгийн хамгийн сул дуу нь мөн хамгийн тааруухан дуу шиг нь санагдсан, ая нь давгүй ч агуулгын хувьд юуны талаар ямар ойлголт өгөх гээд байгаа нь ойлгомжгүй байсан шүү.

13. Happiness is a butterfly

Түүний зүрх өмнө нь маш хүчтэй шархалж байсан талаараа дурдсан байсан ба болдог бол мэс заслын аргаар тэр их шаналалаас салах хүсэлтэй байгаа талаараа дуулсан байв. Хайрын талаар бодлогширч өөртөө асуулт тавьж, эцсийн эцэст хүн бүр л хэн нэгэнд хайрлагдахыг хүсдэг, аз жаргалтай байхыг, харин тэр жаргалтай байхыг хичээж байсан ба өөрийн бутарсан хэсэгүүдээ газраас түүхэд ямар их хугацаа зарцуулсан талаараа ч дурдсан. Ингээд төгсгөлд нь дууны утга нь гарж ирсэн. Эрвээхэй шиг эрх чөлөөтэй нэг л зорилготой, түүнийгээ биелүүлээд л хорвоогоос алга болчихдог амар биш гэж үү? аз жаргал бол эрвээхэй юм.

14. Hope is a dangerous thing for a woman like me to have

Цомгийн сүүлийн дуу бас сэтгэлд нэг юм үлдээгээд өдөөгөөд дуусгасан дуу байсан шүү. Sylvia Plath гэж Америкийн маш алдартай яруу найрагч, шүлэгч, богино хэмжээний түүврүүдийн зохиолч байсан ба 30 насандаа сэтгэл гутралаас болоод амиа хорлож байсан эмэгтэй юм. Дууныхаа нэр шиг л тэр эмэгтэй амиа хорлох хүртлээ ямар их шаналал тээж явж байсан талаар шүлэг уншиж байгаа мэт л дууны үгтэй бичигдсэн гайхалтай дуугаар энэхүү цомог дууссан юм.

Ингээд ерөнхийд нь авч үзхэд, өөрийн өмнөх цомгуудын уур амьсгал, хөгжим, аянуудаас нь шинэ цомогтоо шингээж, өмнө нь тохиолдож байсан зүйлүүдийнхээ талаар зарим дуунууд дээрээ дурдсан байв. Түүний хувьд хамгийн шилдэг цомог нь гэж хэлж чадахгүй ч Born to Die цомгийнх нь дараа нь орох гайхамшигтай цомог нь байлаа!

 

 

 

 

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу