more

Social Media

ЗАВХАН: Малчны хүүхдүүд Тайванийн Азийн их сургуульд суралцаж байна

Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн таван сурагчийг Тайванийн Азийн их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэй суралцуулж байна. Улиастай сумын таван сургуулиас сурлагын үзүүлэлтээрээ сонгогдсон 25 сурагч гадаад хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор гурван сарын хугацаанд хоёр үе шаттайгаар англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс шалгалтын үнэлгээний дагуу шилдэг таван хүүхэд нь Тайванийн …

Малчны хүүхдүүд Тайванийн Азийн их сургуульд суралцаж байна

Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн таван сурагчийг Тайванийн Азийн их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэй суралцуулж байна. Улиастай сумын таван сургуулиас сурлагын үзүүлэлтээрээ сонгогдсон 25 сурагч гадаад хэлний мэдлэгээ сайжруулах зорилгоор гурван сарын хугацаанд хоёр үе шаттайгаар англи хэлний сургалтад хамрагджээ. Үүнээс шалгалтын үнэлгээний дагуу шилдэг таван хүүхэд нь Тайванийн Азийн их сургуульд суралцаж байгаа ажээ.

Эдгээр оюутнуудын байрны төлбөрийг Улиастай сумын Засаг даргын Тамгын газар бүрэн хариуцсаны зэрэгцээ сургалтад хамрагдсан сурагчдын сургалтын хэрэглэгдэхүүн, багшийн ажлын хөлсөнд нийт 13,0 сая төгрөгийг зарцуулжээ.

Цаашид гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, гадаадын их дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Тайванийн Азийн их сургуульд элсэн суралцах сонирхолтой суралцагчдыг дэмжиж ажиллана. Хүүхдүүд маань гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлж сурлагын чанартаа ахиц гаргавал бүх хүүхдэд боломж бий хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.

sum.aimag.hot

sum.aimag.hot

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн