more

Social Media

ОУВС: Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байна

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцоллоо. Монгол улсад хэрэгжүүлж буй Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт 2019 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, …

Olon ulsiin valiut san

Эдийн засгийн сэргэлт үргэлжилж, 6 хувийг давж өсөх төлөвтэй байгаа, экспортын үнэ болон гадаад орчин эдийн засгийн засгийн идэвхжлийг дэмжин хэрэглээ, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг онцоллоо.

Монгол улсад хэрэгжүүлж буй Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр“-ийн багийн ахлагч Жэф Готтлийб багийн гишүүдийн хамт 2019 оны 1 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж, бодлого боловсруулагч байгууллагуудтай уулзаж хөтөлбөрийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээг хийлээ.

Энэ удаагийн яриа, хэлэлцээрүүд ОУВС-гийн дэмжлэгтэй хэрэгжиж буй хөтөлбөрийн хэрэгжилт, эдийн засгийн төлөв, цаашид арга авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд өрнөлөө.

Монголбанкны зүгээс инфляцийн төлөв, эдийн засгийн сэргэлт, валютын нөөцийн хуримтлал, зээлийн өсөлт зэрэгтэй уялдуулан бодлогын хүү болон макро зохистой бодлогыг хослуулан бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар уулзалтын үеэр хэлэлцэв.

Түүнчлэн банкны салбарын активын чанарын үнэлгээний явц, үр дүн цаашид авч хэрэгжүүлэх, анхаарах асуудлуудын талаар ОУВС-тай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирчээ.

ajliin heseg
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн зургаа дахь үнэлгээний яриа хэлэлцээр болов 
invest.mongolian.property

invest.mongolian.property

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн