Ариутгал, халдваргүйтгэлийг өдөр бүр хийж байна

150
ariutgal-2021
Ариутгал, халдваргүйтгэлийг өдөр бүр хийж байна

Хатуу хөл хорио тогтоосон өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайг тогтмол цэвэрлэж, ариутгал хийх, замыг ангархайг засахыг хотын дарга үүрэг болгосон.

Энэ ажлын хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар Хот тохижилтын газрын Тохижилт, үйлчилгээний албаны дарга Ш.Ганчулуунаас тодруулахад

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, хогийн сав, сандал, хөшөө дурсгалуудыг ариутгалын бодистой ус болон цэвэр усаар хуваарийн дагуу тогтмол угааж цэвэрлэж байна. Тухайн ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн талбай, авто замын голын хайсыг сойтогт машин буюу бага оврын машинаар угааж байгаа. Мөн дулааны шугам дагуух хогийг цэвэрлэж тээвэрлэх, авто замын зорчих хэсэг болон гудамжны хананаас хана хоорондох нуухны цэвэрлэгээ, автобусны зогсоолын сандал, хогийн сав зэргийг угааж, арчлан, зорчих хэсгийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг хийж байна. Түүнчлэн зүлэгт талбай, зурвас, ургамлан хашлагын цэвэрлэгээ, мод, бут усалгаа, тогоо гаргалт, зүлэгт талбайн самналт, шар өвс тармуурдах, түүвэр цэвэрлэгээ, хог ачилт зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Намъянжугийн гудамжны 1.4 км хайсыг дөрвөн машинтай дөрвөн ажилтан цэвэрлэж байна. Хогийн сав, сандлыг ариутгалын бодисоор өдөр бүр ариутган, цэвэрлэж байгаа” гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу