“Астразенека” вакцины 50.400 тунг хүлээн авлаа

441
astrazenca
"Астразенека" вакцины 50.400 тунг хүлээн авлаа

Монгол улс “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд “ковид-19” цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн цахим хаягаар мэдээлсэн юм.

~”Астразенека” вакцины 50.400 тунг хүлээн авлаа~

Вакциныг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор тээвэрлэн авчирсан ба тус онгоц өчигдөр Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 21:00 цагийн үед газардсан юм.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна” хэмээсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу