БНСУ-ын ГХЯ-наас гадаад улс орнуудад хандан мэдээллээ

1217
Gadaadiin-irgen-hariyatiin-gazar
БНСУ-ын ГХЯ-наас гадаад улс орнуудад хандан мэдээллээ

БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар, ГХЯ-наас СOVID-19 тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар тус улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Сөүл дэх ДТГ-уудад мэдээлсэн байна.

Тус улсад манай 48 гаруй мянган иргэд оршин сууж байгаа бөгөөд тус улсад нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан гадаадын иргэдэд чиглэсэн тодорхой зохицуулалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Тухайлбал,

Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын хөл хорионд хамрагдаж нутаг буцаж чадаагүй бол тэдгээр иргэдийг эмнэлгийн нотлох бичгийн дагуу өршөөлд хамруулна.

БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусын халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.

Халдвар авсан гадаадын иргэнтэй холбоотой мэдээллийг холбогдох ЭСЯ-нд шуурхай мэдээлнэ. Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг солонгосын тал хариуцна гэсэн байна. Түүнчлэн БНСУ-ын ГХЯ нь ДТГ-уудтай харилцах шуурхай ажлын хэсгийг байгуулсан уг ажлын хэсгийг Зүүн хойд Азийн газрын дэд захирал Чой Хи Дөг ахалж байгааг манай Сөүл дэх ЭСЯ-наас мэдээллээ.

Гадаад харилцааны яам

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу