Вакцинжуулалтын байнгын 40 цэг ажиллаж байа

465
Вакцинжуулалтын байнгын 40 цэг ажиллаж байа

2020-03-09-ний өдрийн байдлааар вакцинжуулалтын байнгын 21, түр 14, нийт 35 цэг ажиллаж байсан бөгөөд ХӨСҮТ-өөс дахин таван цэг нэмж, нийт 40 цэг ажиллаж байна. Эдгээрт нийт 360 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, 13470 иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн. Харин 2020/03/09/-ний 18:00 цагийн байдлаар 8110 иргэн буюу төлөвлөсөн хүнийхээ 60.2 хувийг дархлаажуулаад байна.

~Вакцинжуулалтын байнгын 40 цэг ажиллаж байа ~

Тодруулбал,

  • Баянгол дүүрэгт 1691
  • Баянзүрх дүүрэгт 1636
  • Сүхбаатар дүүрэгт 1312
  • Сонгинохайрхан дүүрэг 572
  • Налайх дүүрэг 449
  • Чингэлтэй дүүрэг 360
  • Багануур дүүрэг 243
  • Багахангай дүүрэг 40 иргэнийг тус тус вакцинжуулжээ.

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн. Цаашид өдөрт 15-20 мянган хүнийг вакцинд хамруулах бөгөөд долдугаар сар гэхэд нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн бүх хүнийг дархлаажуулахаар төлөвлөж буй юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу