more

Social Media

Гал түймрийн аюулаас 90 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгааллаа. Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн …

Он гарсаар улсын хэмжээнд 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 54 иргэнийг аюулгүй газарт гаргаж,  нийт 66 иргэний амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

У.Түмэн-Өлзий

У.Түмэн-Өлзий

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн