ДАРХАН. Иргэдэд 800 орчим модны суулгац ҮНЭГҮЙ олгов

55
modnii-suulgats
Иргэдэд 800 орчим модны суулгац ҮНЭГҮЙ олгов

“Ногоон Дархан” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Малчин багийн иргэд нэгдэн ”Хөтөл хорооллоо ногоон хороолол болгоцгооё аяныг өрнүүлж эхэлсэн. Тус аянд хамтарч хашаандаа мод тарих хүсэлтэй айл өрхүүдэд мод тарих, цаашид хэрхэн арчлах, усалгаа арчилгааг хэрхэн хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод үржүүлгийн газарт бойжуулсан суулгацыг хүлээлгэн өгчээ.

~Иргэдэд 800 орчим модны суулгац ҮНЭГҮЙ олгов~

Нэг өрхөд 5 мод нийт 160 өрхөд 800 орчим модны суулгац үнэ төлбөргүй олгосон бөгөөд энэхүү суулгац нь нарс, монос зэрэг агаар цэвэршүүлж, цөлжилтийг бууруулах давуу талтай модыг тариалахаар сонгожээ.

Модны суулгацын санхүүжилтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Сангийн сайд Б.Жавхлан болон аймгийн ИТХ-аас гаргасан аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу