Д.Сарангэрэл: Бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна!

715
sarangerel
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Э

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЭМЯ-ны цахим хуудсаар дамжуулан нэгэн уриалга дэвшүүллээ. Үүнд,

Бид илүү хянуур, нямбай байхгүй бол шинэ төрлийн коронавирусийн бодит аюул бидэнд байна. Цаг агаар дулаарч, гадуур хөл хөдөлгөөн ихтэй байна. Иргэд гадуур амны хаалтгүй их явж байгаа харагдаж байна. ХӨСҮТ-ийн лабораторийн эрхлэгч Б. Дармаа доктороосоо би Франц иргэнээс монгол иргэд яагаад халдвар авсангүй вэ гэхэд тэрээр “Сайдаа гуравдугаар сарын 2-нд монголчууд бүгдээрээ маскаа зүүдэг болсон байсан. Тэрний үр дүн гарлаа” гэж хэлсэн.

Тиймээс би ард иргэддээ маскнаасаа битгий салаач, гараа тогтмол угааж, олон хүнтэй газраар битгий яваач, монголчууд бид дахиад дөрөв, тавдугаар сард тэсэх хэрэгтэй байна. Эс бөгөөс том аюул болно. Бидэнд өнөөдрийг хүртэл эрсдэл байгаа учраас маск зүүх чиглэлд бүгдээрээ бие биедээ шаардлага тавъя. Гадуур, дотуур залуучууд маскгүй яваад байна. Маск зүүгээгүй хүнд “хүү минь, найз минь ч маскаа зүүгээч” гэж хэлье, шаардъя.

Чи өөрийгөө болон намайг, хайртай хүмүүсээ эрсдэлд оруулаад байна гэдгийг хэлье. Өнөөдөр маск ямар чухал вэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгож байна. Тайвшраад байгаа үр хүүхэд, найз нөхөддөө дор бүрнээ шаардлага тавьж, өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ шинэ төрлийн коронавирусийн халдвараас хамгаалъя гэдгийг дахин хэлмээр байна” хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу