Ирэх даваа гарагаас автомашины хөдөлгөөн ХЭВИЙН ГОРИМД шилжинэ

733
zamiin-hodolgoon-2021
Ирэх даваа гарагаас автомашины хөдөлгөөн ХЭВИЙН ГОРИМД шилжинэ

УОК-ын шийдвэрийн дагуу өнөөдрөөс Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжүүлээд байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын А 357 дугаар захирамж гарч үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр (хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ, буяны үйлчилгээ, инженерийн байгууламж хот нийтийн аж ахуйн ажил, хэвлэл мэдээлэл, тусгай зориулалтын техник хэрэгслээс бусад) 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах болсон.

~Ирэх даваа гарагаас автомашины хөдөлгөөн ХЭВИЙН ГОРИМД шилжинэ~

Тэгвэл энэхүү хязгаарлалт нь өнөө, маргааш буюу хагас, бүтэн сайн өдрүүдэд хэрэгжих бөгөөд энэ сарын 10-наас буюу ирэх даваа гарагаас нийслэлийн хэмжээнд автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж, 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд автомашинаар замын хөдөлгөөнд оролцохдоо энэ сарын 10-наас эхлэн энгийн үеийн зохицуулалтаар буюу нэг дэх өдөр 1, 9 тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй гэх зохицуулалтаар 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцохоор болж байгаа юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу