МИАТ: Зорчигчдын анхааралд

921

2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт Улаанбаатар хотын цаг агаараас (салхины хүч зөвшөөрөгдөх хэмжээнээс их) шалтгаалан өөрчлөлт орлоо.

Улаанбаатар-Токио чиглэлийн нислэг 02 дугаар сарын 27-ны 05:20 цагаас хөөрч Япон Улсын орон нутгийн цагаар 11:00цагт Нарита олон улсын нисэх буудалд буухаар төлөвлөж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нислэгийн цагт дахин өөрчлөлт орж магадгүй байгаа тул тухай бүрт нь мэдээлэл хүргэх болно.Нислэгийн цагт өөрчлөлт орж буйд зорчигч Та бүхнээс хүлцэл өчиж байна.

Иймд та бүхэн цаг үеийн шуурхай мэдээллийг МИАТ компанийн цахим хуудсаас авах боломжтой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу