Үндэсний агаарын тээврийн МИАТ ТӨХК зорчигчдын үндсэн тарифыг 7, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар тус тус бууруулаад байгаа талаар ЗТХЯ-наас мэдээлж байна.
Энэ нь зуны улиралд зорчигчдын эрэлт их, өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг, манай улсын агаарын тээврийн зах зээл улирлаас ихээхэн хамаарч байдагтай холбоотой ч нислэгийн тийзний үнийг цаашид ч бууруулахаар шат дараатай ажиллаж байгаа талаар мэдээлж байна.
МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар “Боинг-767”, “Боинг-737” агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.
Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын “Корэйн эйр”, “Ашиана эйрлайнс” зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд “Эйр Пусан” компани шууд нислэг үйлдэж байна.
Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд болон агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломжтой байгааг онцолсон байна