“Монголчууд гэртээ” теле концерт 333 сая төгрөгийн хандив цуглууллаа

613

Монгол HD телевизийн шууд нэвтрүүлгээр 333 сая төгрөг, 5500 орчим хүнсний багцын хандив цуглажээ. “Тэвч, итгэ, хүлээ тэгвэл бид ялна!” уриатай энэ нэвтрүүлгийг ХААН банктай хамтран бэлтгэжээ.

“Монголчууд Гэртээ” теле-концерт өчигдөр 19:30 цагаас эхэлж, дэлгэц дээрх QR кодоор хандив цуглуулж, Монголын улаан загалмайн нийгэмлэгт цугласан хандивыг өргөж, КОВИД-19 халдварын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах юм. Рок попын болон нийтийн дууны олон уран бүтээлч энэ нэвтрүүлэгт оролцон, гэр гэрээсээ ая дуугаа өргөж байна.

Нэвтрүүлгийг үзэх бол Монгол HD телевизийн нүүр хуудсанд зочлоорой.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу