Монгол улс руу зорчихгүй байх анхааруулга гаргажээ!

752
Turk-gadaad-hergiin-yam-coronavirus
Монгол улс руу зорчихгүй байх анхааруулга гаргажээ!

БНХАУ-ын коронавирусын дэгдэлт Монголд тархах аюул заналхийлж байгаа тул өчигдөр /2020-02-10/ Турк улсын Гадаад хэргийн яам иргэддээ Монгол Улс руу аялахгүй байх анхааруулга гаргажээ.

Энэхүү анхааруулгад Хятад-Монголын харилцаа, аялал жуулчлалын үр дүнд Монгол Улсад коронавирусын дэгдэлт үүсэх эрсдэл өндөр байна гэж мэдэгджээ. Мөн Монгол Улсын эрүүл мэндийн салбар, эмнэлгийн байгууллагын нөөц боломж хязгаарлагдмал байгааг онцолж, аялалын төлөвлөгөөгөө эргэн харахыг хүмүүст анхаарууллаа.

~Монгол улс руу зорчихгүй байх анхааруулга гаргажээ!~

Мөн Монгол Улсын Засгийн газраас аливаа олон нийтийн арга хэмжээ, зоогийн газар, кинотеатр, театр, үзвэр үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өвчний дэгдэлтээс сэргийлж хязгаарласан болохыг тэмдэглэсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлж байгаагаар өнөөдрийг хүртэл энэ вирус дэлхийн 25 оронд тархаж 910 хүн нас барж, 40.484 хүн халдвар авсан байна. Франц улсад вирусын 11 тохиолдол бүртгэгдсэн боловч нас барсан тохиолдол гараагүй байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу