НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ЦАХИМ уулзалт хийж байна

388
НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишратай ЦАХИМ уулзалт хийж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра албаны хүмүүстэй цахим уулзалт хийж байна. /2021-04-23/

Цар тахлын эсрэг авч буй хариу арга хэмжээ, цаашлан тогтвортой хөгжилд хүрэх Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ байнга дэмжин ажиллаж ирснийг суурин төлөөлөгч яриандаа дурьдав.

Монгол Улсын Шадар сайд болон Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хамтран удирдах Коронавируст халдварын цар тахлын хариу арга хэмжээний үеийн нэгдсэн зохицуулалтын багийг байгуулах саналын дагуу Ковид -19-ийн нөхцөл байдлыг хянаж ажиглан, улмаар зөв шийдвэрийг аль ч түвшинд (өрхийн, бизнес эрхлэгчид, засгийн газар болон олон улсын байгууллагуудын түвшинд) гаргахад
зориулан НҮБ-аас “КОВИД-19 үеийн Монгол Улсын нөхцөл байдал” гэсэн вэбсайтыг боловсруулав.

Энэхүү сайт нь /http://covidmongolia.mn/ Монгол Улс дах Ковидын нөхцөл байдлыг шууд цаг алдалгүй хянах боломжийг бүрдүүлэх бөгөөд ард иргэд болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөллийг хянах зорилготой.

Түүнчлэн иргэд, бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг онлайн судалгаагаар авч харуулахаас гадна албан ёсны статистик мэдээлэл, үнэ, иргэдийн шилжилт хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл, түүнчлэн засгийн газрын гол шийдвэрүүд, Ковид-тэй холбоотой төр, хувийн хэвшлийн тусламж, хандивын талаархи мэдээлэл зэргийг нэг дор харах боломжийг олгож байгаа юм.

Энэ нь Монгол улс дахь Ковид-19-ийн нөхцөл байдалтай холбоотой бүхий л мэдээллийг оруулж нэг цонхны үйлчилгээ мэтээр ажиллахыг зорьсон бөгөөд НҮБ-ын агентлагуудаас хэрэгжүүлсэн судалгаа болон тэдгээрийн холбоос,
НҮБ-ын нийгэм, эдийн засгийн хариу арга хэмжээний төлөвлөгөөн дэх судалгаанууд мөн багтсан.

Мөн тус вэбсайтад Үндэсний статистикийн хороо, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, олон улсын санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм болон бусад байгууллагуудаас нийтэлсэн Ковид-19 талаарх тайлангуудыг оруулсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу