Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна

910
ineedmiin-bayr
Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна

        Энэ өдөр Олон улсын инээдмийн баярын өдөр тохиож байна. Энэ баярыг дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингэхдээ хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг. Орчин үед хүмүүс уламжлалын дагуу энэ өдрийг өглөөнөөс орой хүртэл онигооноос сэдэвлэсэн аргаар хуурах, хуурамч даалгавар өгөх зэргээр тэмдэглэн бие биенээ хөгжөөдөг байна.

Мөн энэ өдрөөр хүмүүс зохион байгуулалттай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжилдөх нь ч бий. Эдгээрээс та бүхэнд хамгийн инээдэмтэй мэдээллүүдээс түүвэрлэн сонирхуулъя.

– 1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.

  •  “Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос, Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.
  •  Монголчууд ч бас зүгээр байсангүй. “Монголын залуучууд” сонины нэгэн дугаарт “Монголд анх удаа Алмас барилаа” гарчигтай өгүүллэг нийтэлж төгсгөлд нь “4 сарын 1” гэсэн байлаа.
  •  1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан гэдэг.
  •  1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утас цохисон гэдэг.
  •  Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Диснейлэндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оныг Олимпын тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу