Сидней-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ

680
tusgai uurgiin nisleg
Сидней-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд үүний 21 нь Себү аралаас ирж байна.  Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн байна.

~Сидней-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 265 иргэн эх орондоо ирлээ~

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу