СТОКГОЛЬМ: Монгол шагайн харвааг сурталчлан таниулав

20
mongol-shagain-harwaa
Монгол шагайн харвааг сурталчлан таниулав

Шведийн Хаант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны нэрэмжит шилжин явах цомын тэмцээн дөрөв дэх жилдээ амжилттай боллоо.

Монголын Шагайн Харвааны Холбооны Швед дэх салбар холбооноос 2019 оны аварга шалгаруулах уламжлалт тэмцээнийг Стокхольм хотод зохион байгууллаа. Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэний таван жилийн ойг тохиoлдуулан тус тэмцээнийг зохион байгуулсан юм.

~ Монгол шагайн харвааг сурталчлан таниулав

Монгол шагайн харвааг бүс нутагтаа сурталчлан таниулах, залуу хойч үедээ өвлүүлэх зорилго доор багийн харваа, хувийн болон чавх бууны цуваа харваа гэсэн төрлөөр харваачид цэц мэргэнээ сорьдог уламжлалтай.

Тэмцээнд Швед, Чех, Польш, Герман, Швецарь, Франц зэрэг орноос нийт есөн баг оролцон тойргоор тоглон дүнгээ гаргалаа. Багийн харвааны тэргүүн байрт Ч.Гантөмөр ахлагчтай баг (Швед), дэд байрт Ө.Батсайхан ахлагчтай баг (Швед) гуравдугаар байрт Б.Энхтүвшин ахлагчтай баг (Швед) тус тус шалгарлаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу