Сурагчид “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээлээ

826
suragchdiin-buteel
Сурагчид “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээлээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын IV сургуулийн дунд ангийн сурагч нарын дунд “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээх уралдааныг тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сургуулийн технологи, физик, газарзүйн багш нартай хамтран анх удаа амжилттай зохион байгуулжээ.

Тодруулбал, хүүхдийн танин мэдэхүй болон бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх, механик хэлбэлзэх энерги, хадгалах хууль, хүндийн төв, биеийн масс, жигд налуу гадаргуу зэрэг ухагдахууныг ашиглан уран хөрөөгөөр “Говийн гайхамшигт-6” буюу GG-6 амьтныг урлаж уралдуулах тэмцээнийг гурван үе шаттай, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж зохион явуулсан байна.

~Сурагчид “Говийн гайхамшигт-6” зэрлэг амьтдын хөдөлгөөнт тоглоом бүтээлээ~

Тус уралдаан сурагч нарт байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах, ан амьтдыг хайрлан хамгаалах, говийн гайхамшигт зургаан амьтны тухай мэдлэг олгох чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон тухай зохион байгуулагчдын зүгээс онцлон хэлж байлаа. Уг уралдаанд 5-8 дугаар ангийн нийт 150 хүүхэд бүтээлээ ирүүлснээс нэгдүгээр байрт 7в ангийн сурагч Сүхбат шалгарчээ.

“Монголын мэдээ” сувгийн Говь-Алтай аймаг дахь

сурвалжлагч Р.Төмөрчөдөр

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу