more

Social Media

Төрийн албан хаагчийн шалгалт өгөх иргэд “ЦАХИМ”-д бүртгүүлнэ

Төрийн албан хаагчийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий шалгалт өгөх иргэдийн материалыг цахимаар бүртгэж эхэлсэн байна. Бүртгэлийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлжээ. Харин шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг зохион байгуулах бөгөөд нийт гурван шалгалт авна. Эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад …

toriin-alban-haagchiin-shalgalt-2019

Төрийн албан хаагчийн тухай шинэ хуулийг энэ оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн юм. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий шалгалт өгөх иргэдийн материалыг цахимаар бүртгэж эхэлсэн байна. Бүртгэлийг энэ сарын 1-нээс орон даяар эхлүүлжээ.

Харин шалгалтыг ирэх сарын 11-25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зэрэг зохион байгуулах бөгөөд нийт гурван шалгалт авна. Эхний шалгалт буюу ерөнхий мэдлэгийн шалгалтад 35 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч монгол хэл, монгол бичиг болон логик сэтгэлгээг үнэлэх шалгалтыг өгөх юм.

Шалгалтад тэнцсэн шалгуулагч гурав хүртэлх жилийн хугацаанд төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэнэ. Тэгвэл энэ жилийн хувьд төрийн албан хаагчийн шалгалт өгөхөөр бүртгүүлж байгаа иргэд хувийн мэдээллээ буруу оруулах зөрчил их гарч байгааг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Comments

  1. Баяржаргал

    Reply
    11 сар 15, 2021

    goes NBA

  2. Баяржаргал

    Reply
    11 сар 15, 2021

    shalgalt ogmoor NBA

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн