Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын болон Багануур дүүргийн удирдлага, бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс нь 41 жилийн өмнө байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн гэсэн албаны байргүй, дүүргийн ЗДТГ-ын байрны өрөөг түрээслэн ажил үүргээ гүйцэтгэж ирсэн аж.

Нийслэлийн 1 тэр бум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, Багануур дүүргийн Засаг даргын дэмжлэгтэйгээр цагдаагийн хэлтсийн албаны зориулалтын байрны бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч оны 7 дугаар сараас эхлэж, жил гаруйн хугацаанд барьж байгуулан өнөөдөр /2019-10-22/ ашиглалтад оруулаад байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу