Баянзүрх дүүргийн удирдлагууд 23 дугаар хорооны Засаг дарга хамтран тус хороонд байрлах гүүрэн гарц орчимд үүссэн усны халиаг яаралтай засварлаж, шинэчлэлт хийхээр боллоо.
Эхний ээлжинд өнөөдөр /2021-03-22/ машин, техник ашиглан гэсч хайлахаас өмнө шуудуу татах, мөсийг зөөх ажлыг эхлүүлнэ.
Цаашлаад 2021 онд багтааж далан бариулах, гүүрийг шинэчлэх талаар холбогдох хэлтэс албадад мэдэгдэнэ гэв.