Б.Баатархүү: Дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон

688
Baatarhuu-Duuchin-Bold
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү

Цагдаагийн ерөнхий газрын вэб сайтад Төрийн соёрхолт дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж байна хэмээн мэдээлсэн.  Харин дуучин Д.Болд сошиалд энэ талаар мэдээгүй байгаагаа илэрхийлсэн билээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү,

“Дуучин Д.Болдын тухайд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлтэй хэргийг цагдаагийн байгууллагад даалгасан.

Журмынхаа дагуу тухайн хариуцагчийг бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг цагдаагийн байгууллагад даалгадаг. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээс цагдаагийн байгууллагад даалгасан. Харин дуучин Д.Болд ирж уулзаад, эрэн сурвалжлах ажиллагаа зогссон.

Өмнө нь хүүхэд алга боллоо гэхэд тодорхой хугацаа өнгөрсний дараа эрэн сурвалжилдаг байсан бол одоо өргөдөл гомдол гаргасан даруйд шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулдаг болсон” гэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу