more

Social Media

“Фронт” С.Цэгмид “ахмад дайчин” цолоор шагнагдлаа

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг "Ахмад дайчин" цол тэмдгээр шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны төлөөлөл V сарын 13-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна. ~“Фронт” С.Цэгмид "ахмад дайчин" цолоор шагнагдлаа~ “Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. …

tsegmid

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмидийг “Ахмад дайчин” цол тэмдгээр шагнажээ. Хүндэт цол тэмдгийг нь Батлан хамгаалах яамны төлөөлөл V сарын 13-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна.

~“Фронт” С.Цэгмид “ахмад дайчин” цолоор шагнагдлаа~

“Фронт” хэмээн олонд алдаршсан С.Цэгмид нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Түүнд Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлж, Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор мөн шагнасан байдаг.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн