Монголын анхны “виртуал модель”-ийг комедиан Б.Идэр-Од танилцуулав

2789
Монголын анхны "виртуал модель"-ийг комедиан Б.Идэр-Од танилцуулав

“Комедиан Б.Идэр-Од найз бүсгүйтэй болжээ” хэмээн ойрын хэд хоногт цахим орчинд ихээхэн шуугиж зарим нэгэн охид бүсгүйчүүд харууслаа ч илэрхийлээд амжсан. Тэгвэл өчигдөр буюу тав дугаар сарын 17-ны өдөр Г.Идэр-Од өөрийн Инстаграм хаягтаа найз бүсгүй нь гэгдэх эмэгтэйг бодит хүн биш гэдгийг зарлалаа.

Комедиан Б.Идэр-Од, 

“Виртуал модель @amara_gram Төсөөллийн ертөнцийн энэхүү охин та бүхэнд гоо сайхан, урлаг, амьдралын вайбтай мэдрэмжүүдийг түгээх болно. Энэ төслийн ард дөрвөн авьяастай 3D артистууд ажиллаж байна. Энэ зун та бүхэнд Амарагийн тоглосон хөгжмийн клипийг хүргэх болно. Монгол залуусын оюуны бүтээл, хязгааргүй чөлөөт төсөөлөлийг Дэлхийд гараасай гэж хүсэж байна. Good luck team @amara_gram !! Та бүхэн дэмжээд анхны виртуал моделио дагаарай” гэжээ.

~Монголын анхны “виртуал модель”-ийг комедиан Б.Идэр-Од танилцуулав~

Амара гэдэг нь санскрит хэлээр “үхэшгүй мөнх” гэсэн утгатай нэр юм. Хүмүүсийг бодит, бодит биш гэж хоёр талд хувааж амжсан уг кибер модель ирэх сард өөрийн анхны дууг гаргаж, дууны клипийг долоо дугаар сард олны хүртээл болгох ажээ. Бусад кибер модель нэг салбарт л ажилладаг бол Амара экстрем спорт, дуу хөгжим, загвар гээд бүх зүйлийг хийж чаддаг чадахгүй зүйл байхгүй модель юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу