“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулсан уралдааны ялагчид тодорлоо

766

Нэгдсэн Үндэсний байгууллагаас жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ныг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг угтан Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дуу хоолойг сонсох, бусдад хүргэх, тэдний авьяасыг нээн илрүүлэх, авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 7-18 насны хүүхдүүдийн дунд “Хүүхэд бүхэн инээж байг” сэдэвт гар зураг, “Аз жаргал түгээгч нь-БИ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд давхардсан тоогоор 158 хүүхэд бүтээлээ ирүүлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын  асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр нар шагналт байранд шалгарсан 14 хүүхдэд өргөмжлөл гардууллаа. Түүнчлэн уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр бүтээсэн зургийн цомог, гарын бэлгийг мөн гардуулав.

НИЙСЛЭЛИЙН НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ГАЗАР

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу