more

Social Media

Шар өвс шатааж, гал алдсан ДУУДЛАГА нэмэгдэж байна!

Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал, өнөөдөр /2021-04-14/ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл …

shar-owsnii-tuimer

Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.

Тухайлбал, өнөөдөр /2021-04-14/

  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллажээ.
  • Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага 14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэй галын тархалтыг зогсоожээ.
~Шар өвс шатааж, гал алдсан ДУУДЛАГА нэмэгдэж байна!~

Түүнчлэн Нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтын чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Хаврын хуурайшилтын үед энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шар өвсний гал түймэр, цаашлаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.

Author Press-Service Mongolia

Author Press-Service Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн