Шар өвс шатааж, гал алдсан ДУУДЛАГА нэмэгдэж байна!

45
shar-owsnii-tuimer
Шар өвс шатааж, гал алдсан ДУУДЛАГА нэмэгдэж байна!

Сүүлийн өдрүүдэд шар өвс шатаасан гал түймрийн дуудлага нэмэгдэж байна.

Тухайлбал, өнөөдөр /2021-04-14/

  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн гудамжинд иргэн Э нь шар өвсөө шатааж байхад нь гал гарч, Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн очиж, галыг унтрааж ажиллажээ.
  • Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Далан давхар оршуулгын газарт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлага 14:08 цагт ирж, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 14 алба хаагч, хоёр автомашин, техник хэрэгсэлтэй галын тархалтыг зогсоожээ.
~Шар өвс шатааж, гал алдсан ДУУДЛАГА нэмэгдэж байна!~

Түүнчлэн Нийслэлийн ногоон бүсэд эргүүл хяналтын чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагын хамтарсан бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.

Хаврын хуурайшилтын үед энэ мэт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шар өвсний гал түймэр, цаашлаад ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу