Шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

848
oworhangai
Шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан МХЕГ, ОБЕГ, НЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс бүрдсэн шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.

Тус бүлэг нь коронавируст халдварын тархалтын улмаас Өвөрхангай аймагт үүсээд байгаа нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт болон халдварын тархалтын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээтэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр заавар, зөвлөмж өгч ажиллаж байна.

Мөн вирусний халдварыг хумих, эх үүсвэр, голомтыг тодорхойлох, хөл хориог үр дүнтэй зохион байгуулах, үйл ажиллагааг сайжруулах, хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацаанд тандалт судалгааны шуурхай зохион байгуулж, ойрын болон дам хавьтлыг яаралтай тодорхойлох чиглэлээр аймгийн Онцгой комисст дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу