“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

444

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд:

  • Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох
  • Уул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх тогтвортой харилцааг хадгалахад сургалт, лекц
  • Ажлын байрны жендерийн тэгш байдал, үүсэж болзошгүй ажлын байрны бэлгийн дарамт, эрсдэлийг олон улсын судалгаанд үндэслэн харилцан санал солилцох
  • Уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу