Яргайтын Богинын аманд гарсан түймрийг унтрааж, 38 айлын сууцыг хамгааллаа

180
yargait-gal-tuimer
Яргайтын Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраалаа!

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын Богинын ам өгсөөд шар өвс шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 08:25 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу

~Яргайтын Богинын аманд гарсан түймрийг бүрэн унтраалаа!~

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, бүрэн унтраалаа.

Галд 8 айлын зуны байшин өртөж, 2 байшин хайрагдсан бөгөөд алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалж ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу