more

Social Media

Өмнөговийн нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илэрлээ

Өмнөговийн нутгаас цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүллээ. Ясны бүтэц болон гавлын ясны хэлбэрийг харвал гадрозавртай тун төстэй байгаа аж. Гэхдээ гадрозавраас ялгагдах хэд, хэдэн шинжтэй байгааг шинжлэх ухааны "Earth" сэтгүүл онцолжээ. Гадризаврадигийн зүйлд хамаарах шинэ үлэг гүрвэл нь галуу шиг гавалтай байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна. "PLOS ONE" шинжлэх …

Gobi

Өмнөговийн нутгаас цэрдийн галавын үед хамаарах үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг илрүүллээ. Ясны бүтэц болон гавлын ясны хэлбэрийг харвал гадрозавртай тун төстэй байгаа аж. Гэхдээ гадрозавраас ялгагдах хэд, хэдэн шинжтэй байгааг шинжлэх ухааны “Earth” сэтгүүл онцолжээ. Гадризаврадигийн зүйлд хамаарах шинэ үлэг гүрвэл нь галуу шиг гавалтай байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

“PLOS ONE” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлсэн мэдээллийг харвал цэрдийн галавын сүүл үеийн эхэнд яг энэ төрлийн үлэг гүрвэл илэрч байгаагүй аж. Тиймээс харьцуулсан судалгаа хийхэд тун төвөгтэй байгааг ШУА онцолжээ. Эрдэмтэд үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг Гобигадрос Монголиенсис гэж нэрлэсэн байна. Гадрозаврын энэ төрлийн бүтэн яс ази тивээс илэрч байгаагүй учраас Өмнөд Солонгос, Малайз, Тайланд зэрэг улсын эрдэмтэд ихээр сонирхож буй ажээ.

discovery.mongolia

discovery.mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн