Өндөр хүчдэлээс үүссэн оч, гал авалцах шалтгаан болов!

603
undesnii-tsetselegt-hureelen-gal-garlaa-03
Өндөр хүчдэлээс үүссэн оч, гал авалцах шалтгаан болжээ!

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 07-ний өдрийн 11:00 цагийн орчимд Цахилгааны үелзлээс болж, оч үсрэн нийслэлийн иргэдийн өмч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ галд өртөх шахсан байна.

Хэт өндөр хүчдэлээс үүдэн үсэрсэн оч нь хуурайшилт ихтэй хаврын улиралд гал авалцах шалтгаан болж, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун болон хойд хэсгүүдэд гал авалцлаа.

~Өндөр хүчдэлээс үүссэн оч, гал авалцах шалтгаан болжээ!~

Харин Онцгой байдлын албаныхан болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ажилтан албан хаагчид цаг алдалгүй арга хэмжээ авч, урьтал галыг унтраасан байна.

Хуурайшилт ихтэй энэ цаг үед, ил задгай гал гаргахгүй байж галын аюулаас сэргийлье.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу