“ӨРГӨӨ” АМАРЖИХ ГАЗРЫН ДАРГА Г.БАЯСГАЛАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ

832

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалангийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Дараагийн дарга томилогдох хүртэл тус амаржих газарт удирдлагын шинэ менежмент хийх шаардлагатай болсон учраас Нийслэлийн Эрүүл мэндийн газраас менежментийн баг томилогдон ажиллаж байгаа юм.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны үйлчилгээний соёлыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана” гэдгээ тодотгосон юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу