XX зууны Монгол Улсын голлох хүн, эрх чөлөө тусгаар тогтнолыг бэлгэдэл болсон Монгол Улсын Маршал, Монгол Улсын Ерөнхий сайд, Хошой баатар Х. Чойбалсангийн мэндэлсний 125-н жилийн тэгш ой тохиож буй бөгөөд МУИС-н профессор, Цэдэнбал нийгэмлэгийн тэргүүн, Сан их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, Түүхийн шинжлэх ухааны доктор багш: Ц. Жамбалсүрэн гуайтай хийсэн тусгай дугаарыг та бүхэнд зориулж байна.
Х. Чойбалсан нь 1895 оны 2-р сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төрсөн. Консулын бүлгэмийн гишүүн, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5-р сард ардын журамт цэргийн дэд жанжин, 1929-1930 онд Улсын бага хурлын дарга, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, ерөнхий сайдын 1-р орлогч, 1936-1939 онд Дотоод, Гадаад, Цэргийн яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-н Ардын сайд нарын Зөвлөлтийн ерөнхий сайдаар ажилласан. 1936 онд Монгол улсын Маршал, 1941 онд Монгол улсын баатар, 1945 онд Монгол улсын хошой баатар цол хүртжээ.
Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө тусгаар тогтнолыг та нарт үлдээе. Х.Чойбалсан.
https://soundcloud.com/user-527597157/marshal-mongol-ulsyn-khoshoy-baatar-kh-choybalsan-episode-030