АНУ-ын Бостон хотод төвтэй зах зээлийн судалгааны “Strategy Analytics Inc” компанийн хийсэн судалгаагаар “Apple Watch” ухаалаг бугуйн цаг өнгөрөгч онд борлуулалтаараа Швейцарын бүх цагны брэндүүдийн нийт борлуулалтыг гүйцсэн байна.

Image result for apple watch

Судалгаанд тусгагдсанаар технологийн салбарын тэргүүлэгч “Apple” компани 2019 онд 30.7 сая ширхэг “Apple Watch” ухаалаг бугуйн цаг борлуулжээ. Харин Швейцарын бүх цагны брэндүүд өнгөрөгч онд нийлээд 21.1 сая ширхэг бугуйн цаг борлуулсан аж.

Энэхүү статистик тоо болон бусад баримтуудыг үндэслэн “Strategy Analytics” компанийн зах зээлийн шинжээчид “Ахмад насны хүмүүсийн хувьд аналог бугуйн цаг түгээмэл хэрэглээ хэвээр буй. Гэсэн ч залуу худалдан авагчид ухаалаг бугуйн цаг болон бугуйвчийн хэрэглээ рүү шилжиж байна. Ингэснээр Швейцарын уламжлалт бугуйн цаг үйлдвэрлэгч Swatch, Tissot, Tag Hauer зэрэг брэндүүд ухаалаг бугуйн цагуудад зах зээлээ алдаж эхэлсэн” гэж дүгнэжээ.

Image result for apple watch airpods

“Apple” компанийн “Apple Watch” ухаалаг бугуйн цаг болон “AirPods” утасгүй чихэвч зэрэг гол бүтээгдэхүүнийг дагалдах бизнесүүд сүүлийн жилүүдэд асар хурдацтай өргөжих болсон. Зөвхөн энэ хоёр бүтээгдэхүүнээс “Apple” компани 2019 онд ойролцоогоор 10 тэрбум ам.долларын борлуулалтын цэвэр ашиг олсон байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 27 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тэгвэл Швейцарын Цагны үйлдвэрлэгчдийн холбооны тоо баримтыг харахад өнгөрөгч онд Швейцар улс 20.6 сая бугуйн цаг экспортолсон байна. Энэ нь 2018 онтой харьцуулахад 13 хувиар экспорт буурсан үзүүлэлт болжээ.

Image result for apple company

Технологийн салбарын тэргүүлэгч “Apple” компани хамгийн анх 2014 онд “Apple Watch” ухаалаг бугуйн цагийг танилцуулж байв. Үүнээс хойш зургаан жилийн дотор “Apple Watch” нь ухаалаг бугуйн цагны зах зээлд хамгийн том тоглогч байсаар ирсэн түүхтэй. Ирээдүйд Швейцар цагны зах зээлийг хүртэл булаах дүр зураг ажиглагдаж эхэлжээ. Тиймээс Швейцарын Цагны үйлдвэрлэгчдийн холбооны зүгээс өөрсдийн зах зээлээ хамгаалах алхмуудыг хийж эхлээд байна. Тухайлбал, Швейцарын алдарт “Tag Hauer” брэнд 180000 ам.доллараар үнэлэгдэж буй өөрсдийн ухаалаг бугуйн цагийг хөгжүүлэх ажилд оржээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу