Шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод буй. Мөн худалдааны төв, фитнесс, саун гэх мэт иргэдэд үйлчилдэг байгууллагуудыг ч хаагаад байгаа юм.
Тэгвэл хөл хориотой энэ үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн сошиал хуудсаараа дамжуулан нэгэн зөвлөгөөг өгчээ.
Тэрбээр,
“Найзууд минь фитнесс, заал танхим нээгдэх, хорио цээр тавигдахыг хүлээгээд суугаа юм биш биз. Тэгвэл аваргынхаа амьдралын хэвшил болгосон өглөө бүр хийдэг фитнессийг анхаараад үзээрэй. Үүнд нэг их хэрэглэл, тусгай орчин шаардахгүй надад 80*80 см дэвсгэр, гантельтай хэдийгээр насаараа дасгал хийсэн ч гэсэн шинэ мэдлэг ухаанаар сэлбэнэ ганцаараа дасгал хийхэд орны өмнөх 2 *1.5 м талбай байхад хангалттай. Өнөөдөр COVID-19 хүн төрөлхтөнд тааварлашгүй шинэ нөхцөл байдлыг тулгаж байна дэлхийн улс орнууд төдийгүй байгууллага хамт олон, гэр бүл, хувь хүн өөрийнхөө дотоод боломжийг дээд зэргээр дайчилж, тэсч гарах шаардлага тулгарлаа”
гэжээ.