Казахстанд “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

950
kazakhstan-coronavirus
Казахстанаас "COVID-19" халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ

Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин орж ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Нур-Султан хот, Акмола, Павлодар муж чиглэлээр зорчин иржээ. Сэжиг бүхий иргэнийг харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 хэм хүрч, буухгүй байгаа аж.

~Казахстанаас “COVID-19” халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ~

Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, /2020-03-15/ өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг давтан шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар зогсоолоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу