Эрх зүйч мэргэжилтэй ч хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглоод авсан энэ цаг үеийн үлгэр жишээ, хөдөлмөрч бүсгүйчүүдийн нэг бол Б.Цэцэг. Тэрээр “Vote Mongolia-2020” хэмээх шинэ контентийг хийж эхлээд буй. Аливаад хатуухан үгээр санаа бодлоо шуудхан илэрхийлчихдэг түүнийг таашаах бас таашаахгүй нэгэн цөөнгүй.
Өнөөдөр бол 4/30. Дэлхий нийтээрээ хүүхдийг зодож, шийтгэхийн ЭСРЭГ өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Б.Цэцэг амаржсаныхаа дараагаар 128 кг болтлоо таргалсан үеийнхээ зургуудаас дэлгэв.
Ингэхдээ тэрээр,
“4/30 энэ өдөр Дэлхий нийтээрээ хүүхдийг зодож, шийтгэхийн ЭСРЭГ өдөр тохиож байна. Хэрэв та гэр бүлдээ, үр хүүхдэдээ хайртай гар хүрч зодож шийтгэдэггүй бол #БиХүүхдээШийтгэдэггүй гэж бичээд энэхүү гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сошиал хөдөлгөөнд нэгдэж оролцохыг уриалж байна.
Тиймээ энэ бол би! Үхэл Хагацал хоёрын дундаас амь гуйж хүн болсон үр бид хоёр. Эмнэлэгт 19 хоног хэвтээд гэртээ гарсан үеийн зураг. Таарах хүвцас байхгүй байсан ч аавынхаа гутлыг, ээжийнхээ хувцастай өмсөөд инээд алдан жаргалтай байх үе. Элгээ дэвтээх үртэй болсондоо би бурханд талархаж явдаг. Амьдрал баялаг үрийн заяа түшдэг…. хаа ч явсан түүний л төлөө амьдарч байна. Хүүхэд бүр эрүүл аз жаргалтай орчинд, өсөж хүмүүжих эрхтэй”
хэмээн бичжээ.